Wednesday, October 21, 2009

миний дуртай,,,,,,,,

Гэр- Сургууль


View Гэр- Сургууль in a larger map

Tuesday, October 13, 2009

миний охидууд

Өөрийгөө хайрлах урлагт суралцах

Эмэгтэй хүнийг яагаад цэцэгтэй зүйрлэдэг вэ. Эмзэг бас үзэсгэлэнтэй болохоор нь тэр юм болов уу. Магад ч үгүй юм. Гэтэл зарим нэг маань би царай муутай дээрээс нь эршүүд болохоор цэцэгтэй зүйрлэх нэг л болж өгөхгүй байна гэж гомдоллох нь байдаг. Хувьдаа би бол цэцэг цэврүү ч байна уу юу ч байна уу эмэгтэй хүн бол эх хүн болдог учраас уян зөөлөн хирнээ анхаарал халамж их шаарддаг болохоор усалж тордож байхгүй бол хагдарах гээд байдаг цэцэг ч юм уу гэж боддог. Бүсгүйчүүл бид заавал эр нөхөр, найз залуу эсвэл хэн нэг ойр дотныхноо анхаарал халамжийг шаардаад байх биш зөвхөн өөрөө өөртөө л жаахан анхаарал халамжтай байх юм бол цэцэг хэвээрээ нэлээн дэлбээлэх юм шиг санагддаг юм.

Эмэгтэй хүнийг яагаад цэцэгтэй зүйрлэдэг вэ. Эмзэг бас үзэсгэлэнтэй болохоор нь тэр юм болов уу. Магад ч үгүй юм. Гэтэл зарим нэг маань би царай муутай дээрээс нь эршүүд болохоор цэцэгтэй зүйрлэх нэг л болж өгөхгүй байна гэж гомдоллох нь байдаг. Хувьдаа би бол цэцэг цэврүү ч байна уу юу ч байна уу эмэгтэй хүн бол эх хүн болдог учраас уян зөөлөн хирнээ анхаарал халамж их шаарддаг болохоор усалж тордож байхгүй бол хагдарах гээд байдаг цэцэг ч юм уу гэж боддог. Бүсгүйчүүл бид заавал эр нөхөр, найз залуу эсвэл хэн нэг ойр дотныхноо анхаарал халамжийг шаардаад байх биш зөвхөн өөрөө өөртөө л жаахан анхаарал халамжтай байх юм бол цэцэг хэвээрээ нэлээн дэлбээлэх юм шиг санагддаг юм.

Усалж тордоноо гэдэг маань юу вэ гэхээр өөрийгөө хайрлах урлагт суралцах

Эрүүл хүнс хэрэглэхийг эрхэмлэх

Эмэгтэй хүнд биеийн галбираа хадгалах явдал хамгаас чухал байдаг. Эрчүүд өөрсдөө гүзээтэй болсон ч харвин гүзээгээ унжуулсан эмэгтэй хүнд хэзээ ч дуртай байдаггүй. Иймд аль болох илчлэг багатай витамин минерал ихтэй хоолоор хооллох хэрэгтэй. Нас ахих тусам эмэгтэй хүн хэвийн байдлаар кальцийн хэмжээгээ хадгалахад хүндрэлтэй болдог тул сүү сайн уух хэрэгтэй.

Хөдөлгөөн бас дахиад хөдөлгөөн.

Эрүүл чийрэг бие бялдартай спортоор хичээллэдэг хүн энерги ихтэй байх тул ядарч сульдахгүй уур уцааргүй байх тул хөгширдөггүй. Ядаж л ингэж ч ядарлаа тэгж ч өвдлөө гэж хажуудахдаа гомдоллоод байхгүй тул эр нөхөр, найз залуу чинь чамд дургүй болтлоо нэлээн их хугацаа зарцуулах хэрэгтэй болно.

Сайхан хувцаслах

Сайхан хувцаслах гэдэгт заавал үнэтэй хувцаслах гэсэн ойлголт багтдаггүй. Ялангуяа орчин үед үнэтэй арьсан үслэг эдлэл, алт мөнгийг эмэгчүүд л хэрэглэдэг болсон цаг гэдгийг сана. Чамд зүгээр л өмссөн хувцас чинь зохисон байхад л хангалттай. Тэгээд ч хэтэрхий үнэтэй гял цал хувцасласан эмэгтэйгээс дараа нь учирч болох санхүүгийн бэрхшээлээс болоод эрчүүд дөлөх нь их байдаг. Биеийнхээ галбирын аль нэг давуу талаа жаахан дөвийлгөсөн хувцас өмсөхөд эмэгтэйчүүд улам үзэсгэлэнтэй харагддаг. Гэхдээ эрээ цээргүй хэтэрхий задгай хувцаснаас татгалз. Хөх чинь хэтэрхий ил гарах гээд байвал хөнгөхөн алчуур хүзүүгээрээ ороочихвол нууцлаг хирнээ эсрэг хүйсний хүний сонирхолыг илүү татах жишээтэй.

Хөгжилтэй ялдам зантай байх

Уур уцаартай дуу цөөтэй, хахир хатуу бүсгүйчүүл өөрийнхөө сайн сайхныг өөрийнхөө гараар урж тасдаж байгаатай адилхан. Уурлах бүрт хэдэн мянган эд эс үхэж нүүрэнд чинь үрчлээс нэмэгдэж байдаг. Байнга ааш муутай явах нь эмэгтэй хүний царай зүсийг хатуу хахирган дүртэй зэрэмдэг хүн болгон хувиргадаг. Аливаа зүйлд уриалгахан, ааш зан сайтай байнаа гэдэг эмэгтэй хүнийг чимэхээс гадна залуу насыг нь уртасгаж байдгийг тэр бүр хүн анзаардаггүй.

Чөлөөт цагаараа сонирхолтой зүйл хийж сурах

Гэр орны болон албан ажил, үр хүүхэд хань ижлээ халамжилахаас гадна эмэгтэй хүн өөртөө таалагддаг зүйлдээ цаг зарцуулж байх хэрэгтэй. Сайхан ном унших сонирхолтой нэвтрүүлэг кино үзэх, эсвэл сайхан газар луу аялах, салхи агаарт зугаалах гээд таны цагаа өнгөрүүлэх зүйл олон. Ямагт сайн сайхан зүйл уншиж дуулж байвал сэтгэл санаа өөдрөг байх бөгөөд та хэн нэгэнтэй үзэж харсан зүйл эсвэл сонирхдог зүйлийнхээ талаар өөрийн үзэл бодлоо хуваалцах яриа хөөрөө өрнүүлэхэд хэтэрхий тулга тойрсон зүйл хов живээр хөөцөлддөг эмэгтэйгээс хамаагүй илүү үнэлэгдэх болно.

Үе үе хөнгөн дурлаж байх.

Хөнгөн гэсний учрыг сайн анхаараарай. Хүн эсрэг хүйсний хүндээ дурласан үед бие организмд хэрэгтэй ашигтай фегмент ялгарч сэтгэл санаа өөдрөг байдаг. Тэгээд ч эмэгтэй хүнийг хамгийн их залуужуулдаг зүйл бол дурлал. Эмэгчин амьтан бол яах аргагүй аль болох олон эрэгчин түүнд татагдаж байвал бие махбодь нь улам эрүүл чийрэг болж гялалзаж байдаг. Зүгээр л хамт ажилладаг залуу ч юм уу хэн нэг танд таалагддаг аятайхан залууд хөнгөхөөн дурлаад үг яриа өдөж явахад сэтгэл санаа чинь цаанаа л нэг аятайхан урамтай байхыг та мэдрэх болно. Хөнгөхөөн гэснийг хэтрүүлээд хүн болгонтой аальгүйтээд эсвэл өвөр түрийд нь ороод байвал харин буруугаар эргэж нэр хүндгүй нэгэн болно гэдгийг анхаар.

Sex

Нэг хэвийн уйтгартай секс таныг залхаана. Иймд секс хамтрагчдаа эвгүй сэтгэгдэл төрүүлэхгүй шинэ содон зүйлийг орон дотроо санаачлаад үз. Сайхан дотуур хувцас өмсөж (жирийн үед зориглон өмсөхгүй дотуур хувцас ч байсан гэмгүй ), эсвэл бяцхан тоглоом зохиож тоглоод үз. Нэг эхнэр нөхөр хоёрын тухай уншиж байсан юм. Заримдаа анх танилцсан газраа болзоод анх унтаж үзсэн орон дээрээ /тэр нь зочид буудлын ор байсан шиг санагдаж байна/ унтахаар яг анхны шөнө шигээ сайхан мэдрэмж гал халуун дурлалыг амталдаг гэж. Энэ мэтчилэн секс амьдралаа сонирхолтой болгох бяцхан тоглоомууд асар олон. Эмэгтэй хүн сексээс таашаал авч чаддаг дур тачаал ихтэй байвал залуу сайхан цэцэг шиг дэлбээлсэн хэвээрээ л байдаг.

миний охидуудхан

Thursday, October 8, 2009

Амьдралд хэрэг болох мөрдлөгөөс

Хүмүүсийн хүргэсэн тусад үг хэл, үйл хөдлөлөөрөө талархсан сэтгэлээ илэрхийлж сур

  • Хэний хүчинд өдий зэрэгтэй яваагаа байнга ухамсарлаж, тэдэнд талархаж сур
  • Эцэг эх болон багш нартаа талархаж явдагаа харуул
  • Өөрт байгаа зүйлдээ сэтгэл хангалуун яв
  • Өөрийн бэрхшээлээс илүү ололтоо олж хар
  • Хүмүүст байнга баярлаж талархаж яв
  • Сэтгэлийхээ үгийг бусдад үнэн сэтгэлээсээ хэл

Аливаа зөв зүйлийг чин сэтгэлээсээ хийх сэтгэлтэй бай

  • Аливаа зүйлийг сэтгэлээсээ хийж сур
  • Бусдын төлөө хийсэн бүхнийг үнэлэх байгалийн хууль үйлчилдгийг олж мэдэр
  • Бүх нөөц бололцоогоо дайчлан ажилла
  • Өөрийн хийсэн бүхний төлөө хариуцлага хүлээж сур
  • Бусдын санаа бодлыг хүндэтгэ
  • Хэлсэн үгэндээ эзэн нь бол
  • Бусдын сайхан сэтгэлийг буруугаар бүү ашигла
  • Сэтгэл шингэсэн ямар ч ажил үр дүнтэй байдгийг сана
  • Чин сэтгэлийн цаана асар том ололт байдгыг хар

Хүний ярьж байгаа зүйлд анхаарлаа бүрэн хандуулах нь тухайн хүнийг хүндэтгэл үзүүлж буй хэрэг

  • Хүмүүс танд хандан ярихад өдөөс нь хар
  • Хэрвээ ойлгомжгүй зүйл байвал асууж тодруул
  • Зөв сууж, цэх зогсож сур
  • Бусад зүйл бүү анхаар
  • Ам, нүд, чих, гар, хөлөөрөө анхаарлаа бүү сарниул
  • Илүү хөдөлгөөн хийхээс зайлсхий
  • Тэднийг ойлгохыг хичээсэн дүрийг бий болго
  • Хүмүүсийн харилцаанд биеийн хөдөлгөөний хэл ямар чухал үүрэгтэй олж хар
  • Хүнийг үл анхаарсанаар тэднийг гомдоож байдгийг ойлго

Дур булаам сэтгэл татам бүсгүй байхад...

Сайхан биш сэргэлэн төр” гэдэг үгийг хэлэнгээ энэ үгийг иш татаж болох юм.
Эрчүүдээр хэзээ ч дутагдаж үзээгүй эмэгтэйчүүд үеийн үед байсаар ирсэн. Тэдэнд атаархагчид нь ар хударгаар нь “Тийм ч сайхан биш мөртлөө эрчүүд балны амтанд орсон баавгай шиг л наалдах юм” хэмээн шивнэлддэг байжээ. 20-р зуунд энэхүү “балны амтанд орох” гэдэг үгийг английн sex appeal буюу янаг, тачаангуй хэмээн орлуулах болжээ. Элдэв хоолны дэглэм, хувцас хунар туслахгүй
Энэхүү дур булаам байдлын нууц нь эмэгтэй хүний өөрийнхөө дур булаам гэдэгтээ итгэхэд оршдог. Хар багаасаа өөрийнхөө сайхан, сэтгэл татам гэдэгтээ гуйвалтгүй итгэсэн эмэгтэйчүүд сайн л байна. Гэхдээ өөрөөр яаж байх билээ? Тэдний хажуугаар тойрон эрчүүдийн хөлөө хугалчих шахам гүйлдээд байгаа тэдгээр хүүхнүүд рүү атаархлын харц чулуудах гэжүү?

Сайн арга бий

Энэ арга нь өөрсдөө хамгийн дур булаам, сэтгэл татам бүсгүй болоход оршдог. Гэхдээ энэ бүхэнд яаж хүрэх вэ? Хүрэх арга зам нь нэгэн зэрэг хэцүү бас хялбар байдаг. Хялбар нь юу нь гэвэл бусдын дурыг татахын тулд заавал моодны дэлгүүрийн хувцас авч, хатуу хоолны дэглэм барих хэрэггүй байдаг болохоор хялбар байдаг. Харин хүнд нь юу гэвэл өөрийнхөө хэвшсэн бодлоо өөрчлөхөөс эхэлдэг. Өөрийнхөө дур булаам гэдэг бодол нь өөрийгөө хэрхэн үнэлдэг үнэлэмжтэй төрөл нэг юм. Өөрийгөө хэний ч сэтгэлийг татам, хэрэгтэй, хүсүүштэй гэж үздэг бол амьдрал дээр үнэхээр тийм байдаг. Хүссэн эрийнхээ зүрх сэтгэлийг татахын тулд доорх зүйлийн тухай зайлшгүй мэдэж байх хэрэгтэй.
Нэгт: Түүний дур булаам байдлын тухай,
Хоёрдугаарт: Өөрийнхөө дур булаам байдлыг санах хэрэгтэй.
Хэрэв энэ хоёрын байрлалыг соливол таны амжилт бусдыг хирдхийн цочоож болно. Ингээд дур булаам эмэгтэйчүүд эрчүүдийг хайрладаг, тэднийг сайн найзаа гэж тооцдог. Тэдний эрчүүдэд үнэн сэтгэлээсээ дуртай байдадг нь дур булаам байдлынх нь бас нэг нууц болдог. Тийм эмэгтэйчүүд өөрсдийнхөө дүр төрхөнд, харагдаж буй байдалдаа сэтгэл хангалуун байдаг бөгөөд гадаад байдалдаа сэтгэл хангалуун бус байдаг бол тэр нь хамгийн ач холбогдол багатай байдаг. Өөрийнхөө биеийг хайрлана гэдэг нь эмэгтэй хүний янаг, дур булаам байдлын нэг нууц нь болдог.

Мэдрэмж нь хэзээд өө сэвгүй байдаг

Бусдын сэтгэлийг татдаг сайхан бүсгүйчүүд өөрийнхөө хичнээн хүсүүштэй, дур булаам гэдгээ мэдрүүлтэл эрчүүдтэй харьцдаг. Эрчүүдийн хувьд хайр хүрэм эмэгтэйчүүд тэднийг өөрийн болгоход хэзээд бэлэн гэсэн сэтгэгдэл төрүүлж харьцдаг. (Гэхдээ тэд ганцхан хүнд итгэдэг байсан ч гэсэн хамаагүй).
Эрчүүдэд энэ нь маш их таалагддаг. Учир нь тэд үүнээс өөр дур татам байдлыг мэдэрч байгаагүй юм шиг толгой эргүүлэхийг хүсдэг. Ухаалаг, мэдрэмж сайтай эмэгтэйчүүдүүнийг зөн совингоороо ойлгодог бөгөөд илэн далангүй, урин дуудсан байх нь ховор байдаг. Тэдний биеэ авч явах байдал, эрчүүдтэй харьцаж байгаа нь хэзээд бусдаас ялгардаг. Тэд хэзээ ч бусдын анхаарлыг татах гэж гяланцаг болсон хувцас өмсдөггүй, хүн ичмээр онигоо ярьж, эрэгтэй хүний хөлөн дээр лаг хийтэл суудаггүй.

Би хайртыгаа алхаагаар нь таньдаг.

Энэхүү нийтлэлээ зориулж буй эмэгтэйчүүд бараг үргэлж л эмэгтэй хүний давуу талаа маш сайн ашигласан байдаг. Хамгийн түрүүнд түүний өд шиг хөнгөн, эвсэлтэй, нүсэр, болхи, дав дув хийсэн, огцом биш алхаа байдаг. Дур булаам эмэгтэй чөлөөтэй, тайван суудаг бөгөөд өөрийнхөө давуу талыг хадгалахаа сайн мэддэг. Түүнээс гадна үсээ донжтой илэх, хамраа чимхэх, толгойгоо хөдөлгөх гээд маш олон жижигхэн хөдөлгөөнүүд хийдэг. Түүний хөдөлгөөн бүр нь чамтай харьцахад бэлэн байна гэдгийг илтгэж байдаг ч байнга тачаангуй байдлыг харуулдаггүй. Гэхдээ ямар ч тохиолдолд тухайн эрэгтэйдээ маш сайхан сэтгэгдэл төрүүлж, сэтгэлийн таашаал өгдөг.

Биеийн хэлэмжийг хэрхэн эзэмшиж сурах вэ?

Бид өөрийн эрхгүй биеийн дохио зангаагаа ашиглаж бйдаг. Тийм болохоор бидэнд түүнийгээ удирдахад тийм хэцүү байдаг. Гэхдээ биеийн хэлэмжээ хянаж сурвал энэ урлагаас суралцаж болно. Тайлбарлаж өгье: Ямар ч эмэгтэй эрэгтэй хүнийг өөрөөсөө түлхэн холдуулахын тулд биеэ яаж авч явах ёстойгоо сайн мэддэг. Түүний надаас холд гэсэн “хаалттай” биеийн дохио зангаа, амаа жимийсэн байдал, өөр зүг рүү ширтсэн харц зэргээр ямар ч хүн өөртэй нь харьцахыг хүсэхгүй байна гэдгийг ойлгодог. Yүнтэй адил бүсгүй хүн эрэгтэй хүний сэтгэлийг булаахын тулд бүгдийг нь эерэг тал руу нь хувиргаж болно. Өөрөөр хэлбэл та биеийн хэлэмжээрээ тэр хүндээ “үгүй” гэж хэлж чадаж байгаа болохоор “тийм” гэж хэлж бас чадна гэсэнүг.

Сонирхолтой мэдээ

Сэтгэл зүйчид ихэнх эрчүүдийг парциалистууд гэж үздэг. Өөрөөр хэлбэл тэднийг эмэгтэй хүний гадаад төрхийг бүрдүүлж буй тодорхой жижиг сажиг зүйлс сэтгэлийг нь татдаг ажээ.үүнийг тэд хамгийн тачаангуй, дур булаам хэмээн тооцдог гэнэ.
Зарим нэгэнд нь хөл таалагддаг бол нөгөө хэсэг нь хөхөнд ньүнэхээр сэтгэл алдарч, харин гурав дахь хэсэгт нь нүд эсвэл тачаангуй уруул хамгийн сайханд тооцогддог. Ийм янз бүрийнүзэл бодол нь бид бүхэн үнэхээр хоорондоо огт өөр хүмүүс, бидний өвөрмөц талыг үнэлж үздэг эрчүүдийн дурыг булааж чадна гэсэнүг. Энэ нь дутагдалтай тал өө сэвийг нь олж харах нүдийг нь тагладаг. Хамгийн гол нь сүүлд нь анхны болзооноос төрсөн сайхан сэтгэгдлийг ньүгүй болгож болохгүй бөгөөд, урт удаан хугацааны турш өөрийнхөө эелдэг зөөлөн байдал, сексийн дур хүслээ хадгалах явдал юм.