Friday, December 4, 2009

Эмэгтэйн гаргадаг алдаа

  • Эмэгтэй хүн эр хүнийг ёс зүй хэм хэмжээнд байдаг гэдэгт нь итгэдэггүй гэж эрэгтэй нь бодох болсон,
  • Сөрөг байдлаа сэтгэлийн хөөрлөө ил гарган түүнийг хянаж, зан аашийг өөрчлөх гэж оролдох,
  • Эр хүний гэр орныхоо төлөө хөөуөлдөж явдаг зүтгэлийг нь үнэлж үздэггүй, юмыг дутуу дулимаг хйидэг гэж сэтгэл дундуур байдаг.
  • Эр хүнийг хөдөлгөөн, зан авирыг засч залруулах, хүүхэд шиг захирахыг хичээнэ,
  • Сэтгэл дундуур явдгаа илэн далангүй илэрхийлдэг зэрэг алдааг өөрсдийнхөө харилцаанд гардаг зөрчлүүдтэй харьцуулж үзээрэй.

Эрэгтэйн алдаа

  • Та эмэгтэйнхээ хэлэх үгийг сонсдоггүй, хэрвээ сонсох юм бол хайхрамжгүй ханддаг
  • Эмэгтэйн хэлснийг сонсонгуутаа таг дуугүй гараад явчихдаг.
  • Эр хүнээс хайр энхрийлэл, зөөлөн сэтгэл хүсч байдгийг төдийлөн ойлгодоггүй зэрэг

“Та хань нөхрөөсөө ямар үг их сонсохыг хүсдэг вэ?”

40 хувь нь “чамд хайртай”
25 хувь нь “чамайгаа хэзээ ч хуурч мэхлэхгүй”
20 хувь нь “ухаантай хүн шүү”
15 хувь нь “миний нөхөр /хань/ ховор шүү” гэж хариулж байна.

Эрэгтэй хүний сэтгэлийг өөрчлөх сайн арга байна уу?

Ялихгүй юманд гутрах, хөөрч баярлах хэрэггүй гэж эмэгтэй хүнийг ятгах нь эрэгтэй хүний буруу үйл явдал. Эрэгтэй хүний зан төрхийг өөрчлөх гэж хүсэх нь эмэгтэй хүниы буруу явдал.
Тэгэхлээр эдгээрийн аль аль нь сөрөг үр нөлөөтэй болно.

Эр хүн яагаад “Дуугаа хураадаг” юм бол?

  • Эр хүн ямар нэгэн юмыг бодож боловсруулах юм уу тодорхой шийдвэр гаргах
  • Аль нэгэн асуултанд хариу эрэлхийлэх,
  • Сэтгэл үймэрсэн үед биеэ барих хэрэгтэй,
  • Хүнд байдлаас гарах шаардлагтайгаас үүсдэг.

Эмэгтэй хүн яах гэж ярьдаг юм бол?

Янз бүрийн шалтгаантай. Заримдаа эр хүн дуугаа хурааснаас ч шалтгаалдаг.

  • Эмэгтэй нь ямар нэгэн мэдээлэлд дуулгах юм уу, хүлээж авах,
  • Эмэгтэй нь чухам юу хэлэх гээд байгаагаа тайлбарлах,
  • Эмэгтэй тайвширч биеэ барих /эрэгтэй нь энэ тохиолдолд дуугүй байна/ болдог.
  • Эмэгтэй хүн сэтгэлдээ хадгалж явсан зүйлээ илчилж ярингуутаа эр хүнд улам бүр дотносохыг хичээнэ.

Эр хүн дуугүй байвал….

Хэрэв эмэгтэй хүний хэлсэн үгийг зөвөөр ухаарч ойлгох нь эр хүнд төвөгтэй байдаг бол эр хүний дуугүй дүнсгэр байдлыг учрыг үнэн зөвөөр олох нь эмэгтэй хүнд бас хэцүү.
Эр хүн ярианыхаа дундуур дуугаа хураах явдал байдаг. Тийм биз. Ийм дуугүй байх үед нь эр хүний үнэн санааг ойлгох бол хэцүү. Эр хүний дуугаа хураасан үед эмэгтэй танд “Энэ намайг үзэн ядаж байна, намайг хаях гэж байна” гэх зэргээр бодогдож болох юм.
Нөхөртэйгээ ярилцах хүсэлгүй байх тэрхэн тохиолдолд эмэгтэй өөрөө дуугүй болох явдал бас байна.

“Үг” гэр бүлийг холбох гүүр


Гэр бүлийн харилцаа гэдэг бол хүмүүсийн хоорондын харилцаа бөгөөд нийгмийн үйлдвэрлэлийн харилцааны шинж чанартай шууд холбоотой. Ханилж эхэлж байгаа, ханилаад цөөн жил болж байгаа, хүүхэд төрүүлээгүй гэр бүлд нөхөр эхнэр хоёрын хооронд тогтсон харилцаа байдаг.

Wednesday, December 2, 2009

3-т орох асуудал

7. Эр хүний дутагдал сайн чанараа дагаж гардаг учраас засагдах шинжтэй атал эм хүнийх сайн чанараа давуулж гардаг учраас үл засагдах шинжтэй

8. Эмэгтэйчүүд хүний эв дүйг олохдоо эрчүүдээс илүү, өөртөө ямар авъяас байгаагаа мэдмэгц түүнийгээ тордохын сацуу, түүнийгээ хүмүүсийн ашиг сонирхолтой зохицуулж чадна гэтэл эрчүүд мэргэжлийн хүсэл сонирхолдоо хэт автан өөр юу ч сонирхохоо больдог. Эрчүүд орчиндоо байгаа аливаа юмс үзэгдлийг яаж бүтээсэн, шинээр бүтээж болох, ямар бүтэцтэй, шинэчлэн өөрчлөх арга ухаан гаргаж байхад, эмэгтэйчүүд үл ялиг юмсын ялгааг сонирхдог, өөрөөр хэлбэл эрчүүд юмыг бүхэл бүтнээр авч үздэг байхад эмэгтэйчүүд жижиглэж авч үздэг.

9. Эмэгтэйчүүдийн өрөвч сэтгэл, ажил хэрэгч чанар хосмол шинжтэй байхад эрчүүдийн өрөвч сэтгэлтэй нь ажил хэрэгч бус, ажилсаг нь өрөвдөх сэтгэлгүй, голдуу ийм өрөөсгөл байдаг.

10. Эмэгтэйчүүд эрчүүдээс ялгагдах гол шинж илүү мөрөөдөмтгий, ойрын аливаа юманд үнэнч ханддагт оршино.

11. Залуу хар хүү дурласны анхны шинж бол эмээж хулчийх бол, бүсгүйчүүдийн дурласны анхны шинж гойд зоригтой болдог. Харин ойртож дотносох үедээ эдгээр шинжүүд солигдоно.

12. Эр хүний харц өргөн, хорвоо ертөнц гэдэг сэтгэл зүрх байдаг бол, эм хүний харц гүнзгий, зүрх сэтгэл нь хорвоо ертөнц байдаг.

13. Эр хүнийг хүүхнээр сорьдог, эр нь юу мэддэгээ ярьдаг, ярихын тулд мэдлэг чухал. Эм хүнийг алтаар сорьдог, юунд дуртайгаа ярьдаг, ярихын тулд таашаал чухал.

14. Эрэгтэй хүнд шудрага байдаг нь сайн тал бол, эмэгтэй хүнд хүнлэг байна гэдэг нь сайн тал

15. Бусдын нууцыг өөрийнхөөсөө илүү найдвартай хадгалдаг учир эрчүүд ховч бус харин өөрийнхөө нууцыг бусдынхаас илүү баттай хадгалдаг учир эмэгтэйчүүд ховч байдаг байна.

16. Эр хүнд хүмүүс өөрийнх нь талаар юу бодоцгоодог нь сонин байдаг бол, эмэгтэй хүнд харин юу гэж ярьцгаадаг нь сонирхолтой.

22222222222

4. Эрчүүд хамар дороо байгаа юмыг олж харахгүй, эхнэрээ уцаарлуулдаг нь эрэгтэй хүний холын хараа, эмэгтэй хүний ойрын хараа илүү хөгжсөн байдаг. Өөрөөр хэлбэл эр хүн гүн рүү нэвтэрч хардаг, эмэгтэйчүүд ил, өнгөнд байгаа юмыг хардаг. Хэн нэгэнтэй дөнгөж уулзаад мэндлэж байхдаа нүүрэнд нь ганц ширхэг, эрчүүдийн нүдэнд үл өртөх хэмжээний үсний тасархай юм уу ямар нэг үл ялиг юм наалдсан байгааг ажиглаж харахаар барахгүй түүнийг өөрөөр нь эсвэл өөрөө авч байж дотор нь онгойно.

5. Эр хүний тархи унтаж байх үедээ бүрэн хаалттай буюу 70%-ийн цахилгаан саармаг идэвхжилттэй байдаг бол эмэгтэй хүний тархи унтаж байх үедээ хагас хаалттай буюу 90%-ийн цахилгаан идэвхжилттэй байдаг өөрөөр хэлбэл нөхөр гүн нойрондоо унтаж байхад эхнэр ялангуяа бага насны хүүхэдтэй эмэгтэй хүний тархины тодорхой хэсэг сэрүүн байдаг.

6. Эр эм хоёрыг бэлэг эрхтэнээр холбохдоо эр хүн үргэлж хүсч байхаар, гэсэн ч шодой нь үргэлж босдоггүйгээр, эм хүний бэлэг эрхтнийг хэзээд ч бэлэн байхаар, гэвч үргэлж хүсэл таашаал төрөхгүй байхаар заяасан. Гүн ухаанаар сэтгэвэл эрийг хийсвэрээс бодит руу, эмийг бодитоос хийсвэр рүү шилжиж байж, тодорхой орчин бүрэлдсэн тохиолдолд энгэр зөрүүлнэ. Эндээс эр хүний сэтгэл нь мэдэж байгаа юмыг бие нь мэдэрдэг, эм хүн биеийнхээ мэдэж байгаа юмыг сэтгэл нь мэдэрдэг гэсэн дүгнэлт хийж болно

Эсрэг хүйстнээ танин мэдэхүй

. Эр хүнийг “галтай”, эм хүнийг “устай” зүйрлэдэг нь эр хүн ганцхан урагшаа зүтгэдэг, уян биш, гал шиг асвал бадрана, үл асвал мөхнө. Гэтэл эм хүн уян, ус шиг газрын намыг бариад урсан шороонд шингэнэ гэсэн эр эмийн ялгааг тодорхойлж байгаа хэрэг.

2. Эрчүүдийн их бага тархины нэг нь ажиллаж байхад нөгөө нь амарч байдаг бол эмэгтэйчүүдийн хоёр тархи зэрэг ажиллах чадвартай учраас эхнэрүүд хүүхдээ хөхүүлэнгүүтээ, хоолоо идэж, телевиз үзэж, зэрэгцээд чамтай ярьж байхад нөхөр товариш бол аль нэгийг дангаар эрхэлнэ.

3. Эрэгтэйчүүдийн нэг өдрийн үгийн хэрэглээ эмэгтэйчүүдийнхээс гурав дахин бага өөрөөр хэлбэл эрчүүдийн бодох, бясалгах нь их бол эмэгтэйчүүдийн бодох, хийх нь зэрэг явагдана. Эр хүнийг өдөрт дундажаар 7000 үг хэлэх чадвар заяасан бол эмэгтэйд 20000 үг хэлэхээр заяасан тул ихэнх бүсгүйчүүд чалчаа, үр дүн багатай ярианд ч дуртай. Банжигийн бүсгүйчүүдээ уншиж байгаа биз. Нөхрийгөө юм ярьдаггүй, юмаа нуудаг гэж их зэмлэдэг биз та нар. Цаадах чинь асуухгүй л бол хариулахгүй байх нь аргагүй байгаа биз.

Ганцаар дэлгүүр хэсэх 9 давуу чанар

Дэлгүүр хэсэж өөрт таалагдсан хувцас хунар, жижиг сажиг зүйлийг худалдан авах дургүй эмэгтэй хүн гэж лав байхгүй байх. Судлаачид ч гэсэн дэлгүүр хэсэх, үсчинд орох зэрэг нь стресс тайлахад багагүй нөлөөлдөг гэж үзжээ.Зарим бүсгүйчүүд дэлгүүр хэсэхдээ найз эсвэл нөхрөө дагуулах дуртай байхад, харин нөгөө хэсэг нь ганцаар явах дуртай байдаг. Ер нь ганцаар хувцас сонгох нь хэн нэгнийг дагуулж явснаас илүү үр дүнтэй, цаганд ч хэмнэлттэй байдаг нь нотлогдоод байна.

1. Хувцасны кабинд таныг хувцас тохируулан өмсөхөд хэн ч шагайн, таныг яаруулан үл шавдуулна.
2. Хэн ч таныг хэнтэй ч зүйрлүүлэхгүй.
3. Хэн ч танд илүү дутуу зүйл зөвлөхгүй.
4. Хэн ч таны сонголтыг өөлөхгүй.
5. Танд ганцаар шийдэх боломж давуу эрх бий.
6. Та зөвхөн өөрийнхөө сэтгэлд л захирагдана.
7. Толинд өөрийгөө хараад “Бүх зүйл зүгээр байна” “Таарч байна” зэрэг үгсийг таалахын оронд өөрөө өөртөө дүгнэлтийг хийх болно.
8. Та өөрөө сонголтоо хийж байгаа учраас илүү дутуу зүйлд мөнгө гарздах шаардлагагүй.
9. Хэн ч таны сонгосон загварын хандлага бүхий хувцасыг даган дуурайхгүй.

Marie Claire (Үдшийн 10)


Зургын цомогтоо энэ удаад Marie Claire сэтгүүлийн 11 сарын дугаарт нийтлэгдсэн загваруудаас оруулж байна. Энэ удаагийн зургын цуглуулгаа тансаг, чамин, загварлаг, брэндлэг гэж онлцолъё.

Beyonce-ийн загвар (Цэрэг хүрэм)


Beyonce, Jay-Z 2 "Waverly Inn"-д явж байхад нь сэтгүүлчид түүний шинэлэг загварыг хальсанд буулгасан нь энэ. Энэ загварыг харж байхад манай сайтын өмнөх долоо хоногт нийтэлж байсан "Викториа Бэкхэмийн тодорхойлж буй загварын шинэ маяг"-тай төстэй байгаа нь оддын хүрэмний чиг хандлагыг харуулж байна уу? гэмээр бодогдож байна. Таны бодлоор энэ хоёрын аль нь илүү "Панк" харагдаж байна.

Таагүй дурсамжийг бодол сэтгэлээсээ авч хая

Стресст оруулдаг олон хүчин зүйлийн нэг нь таагүй дурсамж юм. "Зарим юмыг мартаж чаддаг байх хэрэгтэй" гэж нэг сэтгэгч хэлсэн байдаг. Иймд золгүй явдал, уйтгар гуниг, гомдол гутралыг аль болох хурдан март. Учир нь хэцүү үеийг дахин дахин сэргээж санах нь түүнийг олон дахин туулж өнгөрөөхтэй адил гэнэ. Ингэснээр хүн хүсээгүй стресст ордог.Биднээс үл хамаарах өч төчнөөн үйл явдал амьдралд болж өнгөрдөг. Үүнд бид дүгнэлт өгч, цаашид алдаа эндэгдэл гаргахгүйн тулд мэрийхэд л хангалттай. Хэн нэгэн таныг маш ихээр гомдоосон байгаа ч дотоод сэтгэлдээ уучилж сур. Ингэх нь юуны өмнө танд ашигтай. Та түүнд мянга хорсоод, үзэн ядаад ч нэгэнт болоод өнгөрсөн процессийг эргүүлж чадахгүй шүү дээ. Харин бие сэтгэлээ зовоож, эрүүл мэндээ муутгахын л нэг үндэс болно. Өнгөрсөн бүтэлгүй дурлал, эдийн засгийн том хохирол, азгүйдэл зэргийг хүн мартаж чаддаггүй гэдэг. Гэвч хичээвэл мартаж чадалгүй яахав. Хохирлоо нөхөхийн тулд мянга хуучнаа санан дурсаад, харамсаад ч нэмэргүй. Харин улам их шаналалд автах болно. Иймд зөвхөн ирээдүйгээ, маргаашаа харж амьдар. Таагүй явдал тань түүх болон үлдэг. Эргэж бүү дурс. Үүний оронд өөрийн болон өрөөлийн аз жаргал, амжилт, хорвоогийн сайн сайхан бүхнийг олж харж, чин сэтгэлээсээ баярлаж бай.

Нойргүйдэлээс мултрах нь...

Саяхан би орой 11 цагт орондоо хэвтээд өглөө 06 хүртэл орондоо хөрвөөж хэвтлээ. Ирээдүйн хийх ажлынхаа тухай ургуулан бодсоор байгаад унтаж чадсангүй. Уг нь нойр хүрчихээсээ унтах юмсан гэж хүсэх боловч толгойд эргэлдэх сайхан бодлуудаасаа салж чадсангүй. Сайхан бодлууд байсан нь "яамайдаа" боловч ахиж нойргүй хөрвөөхгүй тулд тавтай унтах зөвлөгөө олж авлаа. Бүсгүйчүүд ургуулан бодоходоо сайн улс өөрт нь бяцхан ханд хаясан залуугын тухай бодно, удахгүй болох шинэ жилээр яаж хамгийн үзэсгэлэнтэй нь болох уу гэж санааширна, ирээдүйн амьдралаа мөрөөднө. Харин өглөө нь ажилдаа царай алдсан юм явна. Ийм явдал болохгүйн тулд доорх зөвлөгөөг дагаарай. Мөн та юуны тухай бодож нойроо хулжаадаг вэ гэдгээ бичээрэй.

ядуурал

2001 оны байдлаар 1.1 тэрбум хүн туйлын ядуу, 2.7 тэрбум хүн дунд зэргийн ядуу хэмээх үзүүлэлт байдаг.[1] Хөгжиж буй улс орнууд дахь туйлын ядуучуудын хувь нь 1990 онд 28 хувь байсан нь 2001 онд 21 хувь болсон байна. Эл дэвшлийн ихэнх хэсэг нь зүүн ба өмнөд Азид болсон. Зүүн Азид хоёр доллараар амьдарч байгаа хүн амын хувь 1990 онд 69 хувь байснаас 2007 онд 27 хувь болтлоо буурчээ.[1][2]

Харин Сахарын цөлнөөс доошхи Африкт туйлын ядуурал 1981 онд 41 хувьтай байснаас 2001 онд 46 хувь болж өссөн байна. Үүнтэй зэрэгцүүлээд өсч буй хүн амын тоог нэмбэл туйлын ядуу хүмүүсийн тоо 231 саяаас 318 сая болсон байна.[3]

Дэлхийн бусад бүсүүдэд харин өөрчлөлт бага байна. 1990 оны үеэс ЗХУ задарч зүүн Европ ба төв Азид тогтвор муутай, шилжилтийн эдийн засагтай шинэ улс гүрнүүд бий болсноор орлого эрс бууж, ядуурлын түвшин шинэ зуун гарах хүртэл 6 хувь хүртэл өссөний дараагаас л буурч эхлэжээ.

Ядуурлыг хэмжих

Дэлхийн хүн амын тал хувь нь ядуу гэх статистик байдаг. Ядуурлыг үнэмлэхүй ба харьцангуй ядуурлаар хэмжиж болно.

Үнэмлэхүй ядуурал гэж улс гүрнүүд ба цаг хугацааны турш тогтмол байж ирсэн стандартыг хэлнэ. Үнэмлэхүйн хэмжилтийн жишээ гэвэл хүнд зайлшгүй хэрэгтэй хоол тэжээлийгээ (насанд хүрсэн эр хүнд 2000-2500 калор орчим) хүртэж чадахгүй байгаа хүн амын хувийг хэлнэ.

Дэлхийн Банк нь туйлын ядуурлыг өдөрт 1 америк доллараас доош мөнгөөр амьдарч байгаа, дунд зэргийн ядуурлыг хоёр америк доллараас доош мөнгөөр амьдарч байгаа хэмээн тодорхойлдог.

Олон Улсын Валютын Сан-Үүсэл

Валютын зах зээлийн тогтвортой байдлыг хангах гэх зэрэг зорилготойгоор 1944 оны 7 сард АНУ-ын Нью-Хэмпшир муж улсын Брэттон Вүдст нээгдсэн НҮБ-ын мөнгө санхүү, эдийн засгийн хурал дээр "Брэттон Вүдс хамтарсан тогтоол"-н үндсэн дээр дайны дараах сэргээн босголтын нэг алхам хэмээж Олон Улсын Сэргээн босголт Хөгжлийн Банктай (International Bank for Reconstruction and Development) хамт 1946 оны 3 сард, 21 улсын бүрэлдэхүүнтэй үүсгэн байгуулагджээ. 1947 онд ОУВС нь үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд НҮБ-тай хамтран ажиллах гэрээний дагуу НҮБ-ын дорх мэргэжлийн байгууллага болсон. Дэлхийн Банктай хамтран олон улсын мөнгөний бодлогын горим, ерөнхий дүрмийг тогтоодог. Үүсгэн байгуулахад Английн эдийн засагч Жон Мэйнард Кэйнс болон Америкийн улс төрч Харри Вайт нар онцгой үүрэг гүйцэтгэжээ. Кэйнс нь ОУВС-гийн ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байв.

Олон Улсын Валютын Сан

Олон Улсын Валютын Сан (Англи хэл: International Monetary Fund, товчоор ОУВС) нь мөнгө болон валютын зах зээлийн тогтвортой байдлыг хангах зорилготой олон улсын хамтарсан мэргэжлийн байгууллага юм. Төв нь Америкийн Нэгдсэн Улсын нийслэл болох Вашингтон хотноо байрлах ба 2007 оны 1 сарын байдлаар 185 гишүүн орон байна

хэн нэгнийг нуугдцан байгааг мэдхийг хүсвэл

Дуу