Wednesday, December 2, 2009

Орчуулга-2

Сонирхолтой нь энэ тэмцээний медальтан 3 маань боксын спортын 3 үе ийн төлөөлөл гэж хэлэхэд болно.

Олимпийн мөнгөн медальт Сэрдамба. Өнөө цагийн шилдэг боксчин тэрээр ноднин шувтаргын тоглолтод гэмтэл аван харамсалтайгаар мөнгөн медаль хүрт сэн. Олимпийн аварга Бадар-Ууган маань эзгүй байгаа болохоор Сэрдамбаасаа монголчууд алтан медаль хүлээнэ. Тэр ч тэгж бодож буй нь гарцаагүй. Юутай ч хагас шигшээ тоглолт хүртэл "толгой өвдсөнгүй".

"Алтан жаал" Төгсцогт. Ихэнх хүн түүний нэрийг анх удаагаа сонссон байх. Боксоор хичээллэж эхлээд 3-хан жил болж байгаа, дөнгөж 17-хон настай түүний өмнө урт, гэгээтэй тамирчны замнал хүлээж байна даа. Монголчууд төдийгүй дэлхий даяар шинэ "од" төрж буйг хүлээн зөвшөөрч буй биз ээ.

Мөнх-Эрдэнэ. Боксын спорт уналтад ороод байсан үед ганцаараа улсынхаа нүүрийг тахалж ирсэн. Ноднин олимпийн медалийн төлөө тулаанд ялагдаж харамсал тээсээр буцаж ирсэн тэрээр юм ээлжтэй байдаг гэдгийг сануулж буй мэт. 27 насандаа хүртэж буй ДАШТ-ийн медаль түүний хувьд үнэ цэнэтэй байх болно.

Цоглог залуусын маань тулаан үргэлжилсээр байна...

0 sanal setgegdel:

Post a Comment