Wednesday, December 2, 2009

ядуурал

2001 оны байдлаар 1.1 тэрбум хүн туйлын ядуу, 2.7 тэрбум хүн дунд зэргийн ядуу хэмээх үзүүлэлт байдаг.[1] Хөгжиж буй улс орнууд дахь туйлын ядуучуудын хувь нь 1990 онд 28 хувь байсан нь 2001 онд 21 хувь болсон байна. Эл дэвшлийн ихэнх хэсэг нь зүүн ба өмнөд Азид болсон. Зүүн Азид хоёр доллараар амьдарч байгаа хүн амын хувь 1990 онд 69 хувь байснаас 2007 онд 27 хувь болтлоо буурчээ.[1][2]

Харин Сахарын цөлнөөс доошхи Африкт туйлын ядуурал 1981 онд 41 хувьтай байснаас 2001 онд 46 хувь болж өссөн байна. Үүнтэй зэрэгцүүлээд өсч буй хүн амын тоог нэмбэл туйлын ядуу хүмүүсийн тоо 231 саяаас 318 сая болсон байна.[3]

Дэлхийн бусад бүсүүдэд харин өөрчлөлт бага байна. 1990 оны үеэс ЗХУ задарч зүүн Европ ба төв Азид тогтвор муутай, шилжилтийн эдийн засагтай шинэ улс гүрнүүд бий болсноор орлого эрс бууж, ядуурлын түвшин шинэ зуун гарах хүртэл 6 хувь хүртэл өссөний дараагаас л буурч эхлэжээ.

0 sanal setgegdel:

Post a Comment