Wednesday, December 2, 2009

3-т орох асуудал

7. Эр хүний дутагдал сайн чанараа дагаж гардаг учраас засагдах шинжтэй атал эм хүнийх сайн чанараа давуулж гардаг учраас үл засагдах шинжтэй

8. Эмэгтэйчүүд хүний эв дүйг олохдоо эрчүүдээс илүү, өөртөө ямар авъяас байгаагаа мэдмэгц түүнийгээ тордохын сацуу, түүнийгээ хүмүүсийн ашиг сонирхолтой зохицуулж чадна гэтэл эрчүүд мэргэжлийн хүсэл сонирхолдоо хэт автан өөр юу ч сонирхохоо больдог. Эрчүүд орчиндоо байгаа аливаа юмс үзэгдлийг яаж бүтээсэн, шинээр бүтээж болох, ямар бүтэцтэй, шинэчлэн өөрчлөх арга ухаан гаргаж байхад, эмэгтэйчүүд үл ялиг юмсын ялгааг сонирхдог, өөрөөр хэлбэл эрчүүд юмыг бүхэл бүтнээр авч үздэг байхад эмэгтэйчүүд жижиглэж авч үздэг.

9. Эмэгтэйчүүдийн өрөвч сэтгэл, ажил хэрэгч чанар хосмол шинжтэй байхад эрчүүдийн өрөвч сэтгэлтэй нь ажил хэрэгч бус, ажилсаг нь өрөвдөх сэтгэлгүй, голдуу ийм өрөөсгөл байдаг.

10. Эмэгтэйчүүд эрчүүдээс ялгагдах гол шинж илүү мөрөөдөмтгий, ойрын аливаа юманд үнэнч ханддагт оршино.

11. Залуу хар хүү дурласны анхны шинж бол эмээж хулчийх бол, бүсгүйчүүдийн дурласны анхны шинж гойд зоригтой болдог. Харин ойртож дотносох үедээ эдгээр шинжүүд солигдоно.

12. Эр хүний харц өргөн, хорвоо ертөнц гэдэг сэтгэл зүрх байдаг бол, эм хүний харц гүнзгий, зүрх сэтгэл нь хорвоо ертөнц байдаг.

13. Эр хүнийг хүүхнээр сорьдог, эр нь юу мэддэгээ ярьдаг, ярихын тулд мэдлэг чухал. Эм хүнийг алтаар сорьдог, юунд дуртайгаа ярьдаг, ярихын тулд таашаал чухал.

14. Эрэгтэй хүнд шудрага байдаг нь сайн тал бол, эмэгтэй хүнд хүнлэг байна гэдэг нь сайн тал

15. Бусдын нууцыг өөрийнхөөсөө илүү найдвартай хадгалдаг учир эрчүүд ховч бус харин өөрийнхөө нууцыг бусдынхаас илүү баттай хадгалдаг учир эмэгтэйчүүд ховч байдаг байна.

16. Эр хүнд хүмүүс өөрийнх нь талаар юу бодоцгоодог нь сонин байдаг бол, эмэгтэй хүнд харин юу гэж ярьцгаадаг нь сонирхолтой.

0 sanal setgegdel:

Post a Comment