Wednesday, December 2, 2009

Орчуулга

Италийн Милан хотноо болж буй сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медальтнууд тодров. Одоо хагас шигшээ, шигшээ тоглолтууд явагдаж, медалийн өнгөө өөрчлөхийн төлөө тулаанууд үргэлжлэнэ.

ОХУ 8, Куба, Узбекистан 4, Украйн 3 гээд боксын спортоор дэлхийн тэргүүлэгч гүрнүүд уламжлалаа хадгалж байгаа бөгөөд эдний дунд Монгол улс 3 медаль хүртэх нь тодорхой болж нэгэн содон хуудас нээж байна.

Өмнө нь Монгол улс олон жилийн завсарлагатайгаар 4 медаль (1 мөнгө, 1 хүрэл) л хүртэж байсан, нэг тэмцээнээс олон медаль хүртэж байсан түүх үгүй билээ.

Боксчид маань Сидней, Афины олимпод тус бүр 1 л төлөөлөгчөө оролцуулж байсан бол хэдхэн жилийн дотор дэлхийг чичрүүлэх хэмжээнд хүрчээ.

Олимпоос медаль хүртэж байсан ТОП-4 спорт дундаас чөлөөт бөхийнхний амжилт уруудаад байгаа үед нөгөө 3 нь амжилт арвинтай байна. Саяхан болсон жүдогийн ДАШТ-ээс Цагаанбаатар алтан медаль авсныг бүгд санаж байгаа биз ээ. Амжилтын буухиаг боксынхон маань ч хадгалж байна.

0 sanal setgegdel:

Post a Comment