Wednesday, December 2, 2009

Олон Улсын Валютын Сан-Үүсэл

Валютын зах зээлийн тогтвортой байдлыг хангах гэх зэрэг зорилготойгоор 1944 оны 7 сард АНУ-ын Нью-Хэмпшир муж улсын Брэттон Вүдст нээгдсэн НҮБ-ын мөнгө санхүү, эдийн засгийн хурал дээр "Брэттон Вүдс хамтарсан тогтоол"-н үндсэн дээр дайны дараах сэргээн босголтын нэг алхам хэмээж Олон Улсын Сэргээн босголт Хөгжлийн Банктай (International Bank for Reconstruction and Development) хамт 1946 оны 3 сард, 21 улсын бүрэлдэхүүнтэй үүсгэн байгуулагджээ. 1947 онд ОУВС нь үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд НҮБ-тай хамтран ажиллах гэрээний дагуу НҮБ-ын дорх мэргэжлийн байгууллага болсон. Дэлхийн Банктай хамтран олон улсын мөнгөний бодлогын горим, ерөнхий дүрмийг тогтоодог. Үүсгэн байгуулахад Английн эдийн засагч Жон Мэйнард Кэйнс болон Америкийн улс төрч Харри Вайт нар онцгой үүрэг гүйцэтгэжээ. Кэйнс нь ОУВС-гийн ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байв.

0 sanal setgegdel:

Post a Comment