Wednesday, December 2, 2009

Эсрэг хүйстнээ танин мэдэхүй

. Эр хүнийг “галтай”, эм хүнийг “устай” зүйрлэдэг нь эр хүн ганцхан урагшаа зүтгэдэг, уян биш, гал шиг асвал бадрана, үл асвал мөхнө. Гэтэл эм хүн уян, ус шиг газрын намыг бариад урсан шороонд шингэнэ гэсэн эр эмийн ялгааг тодорхойлж байгаа хэрэг.

2. Эрчүүдийн их бага тархины нэг нь ажиллаж байхад нөгөө нь амарч байдаг бол эмэгтэйчүүдийн хоёр тархи зэрэг ажиллах чадвартай учраас эхнэрүүд хүүхдээ хөхүүлэнгүүтээ, хоолоо идэж, телевиз үзэж, зэрэгцээд чамтай ярьж байхад нөхөр товариш бол аль нэгийг дангаар эрхэлнэ.

3. Эрэгтэйчүүдийн нэг өдрийн үгийн хэрэглээ эмэгтэйчүүдийнхээс гурав дахин бага өөрөөр хэлбэл эрчүүдийн бодох, бясалгах нь их бол эмэгтэйчүүдийн бодох, хийх нь зэрэг явагдана. Эр хүнийг өдөрт дундажаар 7000 үг хэлэх чадвар заяасан бол эмэгтэйд 20000 үг хэлэхээр заяасан тул ихэнх бүсгүйчүүд чалчаа, үр дүн багатай ярианд ч дуртай. Банжигийн бүсгүйчүүдээ уншиж байгаа биз. Нөхрийгөө юм ярьдаггүй, юмаа нуудаг гэж их зэмлэдэг биз та нар. Цаадах чинь асуухгүй л бол хариулахгүй байх нь аргагүй байгаа биз.

0 sanal setgegdel:

Post a Comment