Wednesday, December 2, 2009

22222222222

4. Эрчүүд хамар дороо байгаа юмыг олж харахгүй, эхнэрээ уцаарлуулдаг нь эрэгтэй хүний холын хараа, эмэгтэй хүний ойрын хараа илүү хөгжсөн байдаг. Өөрөөр хэлбэл эр хүн гүн рүү нэвтэрч хардаг, эмэгтэйчүүд ил, өнгөнд байгаа юмыг хардаг. Хэн нэгэнтэй дөнгөж уулзаад мэндлэж байхдаа нүүрэнд нь ганц ширхэг, эрчүүдийн нүдэнд үл өртөх хэмжээний үсний тасархай юм уу ямар нэг үл ялиг юм наалдсан байгааг ажиглаж харахаар барахгүй түүнийг өөрөөр нь эсвэл өөрөө авч байж дотор нь онгойно.

5. Эр хүний тархи унтаж байх үедээ бүрэн хаалттай буюу 70%-ийн цахилгаан саармаг идэвхжилттэй байдаг бол эмэгтэй хүний тархи унтаж байх үедээ хагас хаалттай буюу 90%-ийн цахилгаан идэвхжилттэй байдаг өөрөөр хэлбэл нөхөр гүн нойрондоо унтаж байхад эхнэр ялангуяа бага насны хүүхэдтэй эмэгтэй хүний тархины тодорхой хэсэг сэрүүн байдаг.

6. Эр эм хоёрыг бэлэг эрхтэнээр холбохдоо эр хүн үргэлж хүсч байхаар, гэсэн ч шодой нь үргэлж босдоггүйгээр, эм хүний бэлэг эрхтнийг хэзээд ч бэлэн байхаар, гэвч үргэлж хүсэл таашаал төрөхгүй байхаар заяасан. Гүн ухаанаар сэтгэвэл эрийг хийсвэрээс бодит руу, эмийг бодитоос хийсвэр рүү шилжиж байж, тодорхой орчин бүрэлдсэн тохиолдолд энгэр зөрүүлнэ. Эндээс эр хүний сэтгэл нь мэдэж байгаа юмыг бие нь мэдэрдэг, эм хүн биеийнхээ мэдэж байгаа юмыг сэтгэл нь мэдэрдэг гэсэн дүгнэлт хийж болно

0 sanal setgegdel:

Post a Comment