Thursday, October 8, 2009

Амьдралд хэрэг болох мөрдлөгөөс

Хүмүүсийн хүргэсэн тусад үг хэл, үйл хөдлөлөөрөө талархсан сэтгэлээ илэрхийлж сур

  • Хэний хүчинд өдий зэрэгтэй яваагаа байнга ухамсарлаж, тэдэнд талархаж сур
  • Эцэг эх болон багш нартаа талархаж явдагаа харуул
  • Өөрт байгаа зүйлдээ сэтгэл хангалуун яв
  • Өөрийн бэрхшээлээс илүү ололтоо олж хар
  • Хүмүүст байнга баярлаж талархаж яв
  • Сэтгэлийхээ үгийг бусдад үнэн сэтгэлээсээ хэл

Аливаа зөв зүйлийг чин сэтгэлээсээ хийх сэтгэлтэй бай

  • Аливаа зүйлийг сэтгэлээсээ хийж сур
  • Бусдын төлөө хийсэн бүхнийг үнэлэх байгалийн хууль үйлчилдгийг олж мэдэр
  • Бүх нөөц бололцоогоо дайчлан ажилла
  • Өөрийн хийсэн бүхний төлөө хариуцлага хүлээж сур
  • Бусдын санаа бодлыг хүндэтгэ
  • Хэлсэн үгэндээ эзэн нь бол
  • Бусдын сайхан сэтгэлийг буруугаар бүү ашигла
  • Сэтгэл шингэсэн ямар ч ажил үр дүнтэй байдгийг сана
  • Чин сэтгэлийн цаана асар том ололт байдгыг хар

Хүний ярьж байгаа зүйлд анхаарлаа бүрэн хандуулах нь тухайн хүнийг хүндэтгэл үзүүлж буй хэрэг

  • Хүмүүс танд хандан ярихад өдөөс нь хар
  • Хэрвээ ойлгомжгүй зүйл байвал асууж тодруул
  • Зөв сууж, цэх зогсож сур
  • Бусад зүйл бүү анхаар
  • Ам, нүд, чих, гар, хөлөөрөө анхаарлаа бүү сарниул
  • Илүү хөдөлгөөн хийхээс зайлсхий
  • Тэднийг ойлгохыг хичээсэн дүрийг бий болго
  • Хүмүүсийн харилцаанд биеийн хөдөлгөөний хэл ямар чухал үүрэгтэй олж хар
  • Хүнийг үл анхаарсанаар тэднийг гомдоож байдгийг ойлго

0 sanal setgegdel:

Post a Comment